Халдварын тохиолдол эрс нэмэгдэж байна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-07-25 15:22:53

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт сүүлийн 24 цагт 256 сорьцод PCR шинжилгээ хийхэд 108 эерэг тохиолдол батлагдаж, нийт 2732 боллоо. Сэлэнгэ аймагт Дээрх батлагдсан тохиолдын хамгийн олон буюу 42 нь аймгийн төв Сүхбаатар суманд байна.

Бусад нь Алтанбулаг, Жавхлант, Мандал, Хэрх, Түнхэл, Орхонтуул, Сайхан, Номгон, Түшиг, Хүдэр, Шаамар, Дулаанхаанд тус тус батлагджээ. Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, голомттой бүсээс ирж тусгаарлалтад байсан, мөн шинж тэмдэг өгч шинжилгээгээр батлагдсан иргэд аж.

Мөн сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд 10 хүн эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжжээ. Аймгийн хэмжээнд дэлгэсэн ковидын 16 тасагт нийт 396 батлагдсан тохиолдол, 26 ойрын хавьтлыг эмчилж байна. Эдгээр тохиолдлоос жирэмсэн 7, 17 хүртэлх насны 92 хүүхэд байгаа бөгөөд Нэгдсэн эмнэлгийн ковидын тасагт хүнд 4, хүндэвтэр 26 тохиолдол тус тус эмчлүүлж байна.

Холбоотой мэдээ