Э.Цэндбаатар Токиогийн ринг дээр эхний ялалтаа байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-07-24 18:49:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын боксын тэмцээн эхэлж, эрэгттэйчүүдийн 57 кг-д гавьяат тамирчин Э.Цэндбаатар эхний тулаанаа хийж ялснаар боксын тамирчдынхаа ялалтын салхийг хагаллаа.  


Тэрбээр Кенийн 38 настай ахмад боксчин Окот Николас Оконготой учраа таарсан юм. О.Оконго 2008 онд Кенийн шигшээ багт орсон тамирчин. Африкийн аварга, Африкийн наадмын хүрэл медальтай, Бээжингийн олимпын наадамд оролцож байсан хашир тамирчин юм.


Харин 2015 онд Африкийн наадмын хүрэл медаль авсан нь түүний хамгийн том амжилт. Мөн 2017 онд Африкийн аварга болсон. Ийнхүү Токиогийн ринг дээр эхний тулаанаа хийсэн Монголын шилдэг боксчин, ДАШТ-ий хүрэл медальт Э.Цэндбаатар шүүгчдийн саналаар 3:2 харьцаатай ялалт байгууллаа.


Энэ удаагийн олимпын наадамд Монгол Улсаас эрэгтэйчүүдийн 57 кг-д Э.Цэндбаатар, 63 кг-д Б.Чинзориг, эмэгтэйчүүдийн 75 кг-д М.Мягмаржаргал нар хүчээ сорьж байгаа юм.

 

Холбоотой мэдээ