255 сорьцод хийсэн шинжилгээгээр 64 тохиолдол батлагдлаа

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-07-23 23:46:19

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт Сэлэнгэ аймагт 255 сорьцод хийсэн шинжилгээгээр 64 тохиолдол батлагдлаа. Эдгээр нь Сүхбаатар суманд 9, Алтанбулагт 13, Ерөө, Бугант, Мандал 17, Хэрх, Сайхан, Түшиг, Хүдэр, Хушаат, Шаамар суманд бүртгэгджээ.

Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд, голомттой бүс нутгаас ирж тусгаарлалтад байсан иргэд, шинж тэмдэг өгч баталгаажсан тохиолдлууд байгаа аж. Энэ хугацаанд аймгийн хэмжээнд дэлгэсэн Ковидын 14 тасагт 318 батлагдсан тохиолдол, 20 ойрын хавьтлыг эмчилж байна. Эдгээрээс жирэмсэн эх дөрөв, 17 хүртэлх насны 58 хүүхэд байна. Тус тасагт хүнд гурав, хүндэвтэр долоон хүн эмчлүүлж байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ