Орхоны хөндийгөөр аялагч, амрагчдын хөдөлгөөн их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-07-16 14:33:42

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Баяр наадмын амралтын өдрүүдээр иргэд байгалийн сайхнаар аялж, хөдөө орон нутаг хөл хөдөлгөөн их байна. 7 дугаар сарын 10-14 өдрүүдэд Орхоны хөндийн байгалийн цогцолбор газрын түр нэвтрэх цэгээр нийт 3170 гаруй тээврийн хэрэгсэл, 16000 гаруй зорчигч нэвтэрч, 8.470.000 төгрөгийн хураамж төлжээ.

Орхоны хөндий нь археологийн болон түүх, соёлын олдвороор нэн баялаг бөгөөд VIII-IX зууны Уйгарын нийслэл Хар балгас, Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын туурь, Эрдэнэзуу хийд, Төвхөн хийд зэрэг дурсгалт газрууд оршдог. Аялагчид ихэвчлэн Бат-Өлзий сумын Улаан цутгалантын хүрхрээ, Цагаан гол, Уянга  сумын Найман нуур, Хархорин сумын Орхон голын эрэг орчмоор амарсан бөгөөд хог хаягдал ихээр хуримтлагдсан тул байгаль хамгаалагчид бүлэг нөхөрлөлүүдтэй хамтран цэвэрлэгээний ажлыг зохион байгуулжээ.

Холбоотой мэдээ