Иж бүрэн тоноглогдсон автомашинуудаар парк шинэчлэл хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-07-15 16:00:45

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн ОБГ-т Гал унтраах, аврах ажиллагааны багаж хэрэгслээр бүрэн тоноглогдсон таван автомашиныг хүлээлгэн өглөө. 

"Автомашинууд нь гал унтраах болон аврах ажиллагааны багаж хэрэгслээр бүрэн тоноглогдсон, туулах чадвар сайтай учир гамшиг осол, гал түймэртэй тэмцэх, эрэн хайх, аврах ажиллагааны чадавх нэмэгдэнэ" гэдгийг Бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Нармандах хэлэв.

ОБЕГ-аас хэрэгжүүлсэн Монгол Улсын Засгийн газар, БНБУ-ын Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлсэн "Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжрууах" төслийн хүрээнд 3.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ийнхүү парк шинэчлэлт хийж байгаа аж. 


Холбоотой мэдээ