Шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэлд Завханы шүүгчдийн шийдвэрүүд багтжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-07-10 16:01:15

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хоёр шийдвэр “Монгол улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэлийн VI боть”-д шалгарч нийтлэгджээ.

-“Улсын хэмжээний анхан болон давж заалдах шатны шүүхийн 256 шийтгэх тогтоол, магадлал, шийдвэрээс эрдэмтэд, шүүгч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 46 шийдвэрийг шалгаруулсан байна. Эдгээр шалгаруулсан шийдвэрүүдийг “Монгол улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл  VI боть”-д  нийтэлжээ.

“Монгол улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл  VI боть”-д Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Амарзаяа, Л.Тунгалаг, Ч.Цэнд-Очир нарын бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэсэн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 118/ШШ2019/008 дугаартай шийдвэр. Мөн шүүгч Л.Тунгалагийн шийдвэрлэсэн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 118/ШШ2019/023 дугаартай шүүхийн шийдвэр шалгарч нийтлэгдсэн байна. Шүүхийн сонгомол шийдвэрийн  эмхэтгэлийг жил бүр олон нийтийн хүртээл болгодог. Ингэж нийтийн хүртээл болгосон нь оюутан, судлаачид, хуульчдын судалгааны чухал хэрэглэгдэхүүн  болдог төдийгүй. Мэдлэг, мэргэжлийн  ур чадвараа дээшлүүлэх, хуулийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх  жишиг тогтооход чухал ач холбогдолтой юм” гэж Завхан аймаг дахь Шүүхийн Тамгын газраас мэдээлэв.  

 

Холбоотой мэдээ