Японы "SBI Holdings" Монголд үйл ажиллагаа явуулдаг компанид хөрөнгө орууллаа

Дэлхийд | Эдийн Засаг
anudaritsagaan@gmail.com
2021-07-08 15:54:43

ТОКИО. /nikkei/. Японы "SBI Holdings" компани ухаалаг утасны хавсралтаар дамжуулан Монголд бичил зээлийн үйлчилгээ үзүүлдэг "AND Global" санхүүгийн технологийн компанид хөрөнгө орууллаа


"AND Global" компани 15.3 сая ам.долларын үнэ бүхий хувьцааны хаалттай санал гаргасанд "SBI Holdings" Сингапур дахь хөрөнгө оруулалтын байгууллагаар дамжуулан худалдан авсан байна.


"AND Global" нь зээл авах хүсэлтэй иргэдийн эргэн төлөх чадварыг хиймэл оюун ухаан ашиглан тооцоолж, бага хэмжээний барьцаагүй зээлийг олгодог байна. "SBI Holdings" энэхүү хөрөнгө оруулалтаар дамжуулан "AND Global"-ийн технологийг Камбожид нэвтрүүлж, үйл ажиллагааг нь тус улс дахь өөрийн банкуудтай уялдуулах ажээ.


Түүнчлэн дижитал санхүүгийн үйлчилгээний эрэлт өссөн нэмэгдэж байгаа Азийн бусад зах зээлд үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор "SBI Holdings" болон "AND Global" компани "Marubeni" корпорацитай хамтран ажиллахаар төлөвлөсөн байна.


2017 онд байгуулагдсан "AND Global" нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод байрлах хөгжлийн төвд үйл ажиллагаагаа явуулдаг. Тус компанийн бичил санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг хавсралтад Монгол Улсын 930 орчим мянга буюу нийт хүн амынх нь 30 орчим хувьтай тэнцэх хэмжээний хүн бүртгүүлснээс харвал зээлийн карт гэх мэт хоцрогдсон үйлчилгээнээс илүүтэйгээр ухаалаг утсанд суурилсан бичил санхүүгийн үйлчилгээ өндөр эрэлттэй байна. 

Холбоотой мэдээ