Хөрөнгийн биржид 487.6 сая төгрөгийн хувьцаа арилжив

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-07-07 18:56:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 38 ХК-ийн 942,322 ширхэг хувьцааг 478,620,176.77 төгрөгөөр арилжив. Энгийн арилжаагаар 16 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 18  компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Бөөний худалдаа" (BHL+9.78%) болон "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT+4.35%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Адуун чулуун" ХК (ADL -10.90%) болон "Багануур" ХК (BAN -8.33%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.


“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 18,137 нэгж эрхийг 4.4 сая төгрөгөөр арилжсан байна. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 5 мянган ширхэг үнэт цаасыг 500 мянган ам. доллароор арилжсан байна. ТOП-20 индекс 0.13 хувиар буурч, 32947.02 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,778,650,929,631.93 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ