"Эрдэнэс сольюшинс", "Махимпекс"-ийн хувьцааны ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-07-05 18:12:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 32 ХК-ийн 302, 996 ширхэг хувьцааг 95.6 сая төгрөгөөр арилжив. Энгийн арилжаагаар 10 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 20 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. "Эрдэнэс сольюшинс" (AMT+4.55%) болон "Махимпекс" ХК (MMX+4.00%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улсын их дэлгүүр" (UID-6.62%) болон "Женко тур бюро" ХК (JTB-6.15%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа. 

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 30,285 нэгж эрхийг нийт 7.6 сая төгрөгөөр арилжив. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 183 ширхэг үнэт цаасыг 18.3 сая төгрөгөөр, 10,035 үнэт цаасыг 1 сая ам. доллароор тус тус арилжлаа. ТOП-20 индекс 0.74 хувиар буурч, 33075.35 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,784,841,997,332 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


 Өнгөрсөн 7 хоногт Монголын Хөрөнгийн биржид 5 удаагийн арилжаагаар 12.8 тэрбум төгрөгийн хувьцаа арилжжээ. Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар: 52 компанийн 3 сая ширхэг хувьцааг 1.1 тэрбум төгрөгөөр арилжсан байна .Багцын арилжаагаар өнгөрсөн 7 хоногт 3.4 сая ширхэг компанийн багцыг нийт 683.8 сая төгрөгөөр арилжив. Компанийн  бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд "Эрдэнэс Таван толгой"-н ЕТТ төгрөгийн 110,004 ширхэг бондыг 11,000,377,000 төгрөгөөр, ЕТТ долларын 70 ширхэг бондыг 7000 ам.доллароор тус тус арилжсан байна. Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 210,729 нэгж эрхийг 55,537,845.15 төгрөгөөр арилжив. 7 дугаар сарын 2-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 3,775,603,827,395.83 төгрөг болсон бол ТОП-20 индекс 33,320.99  нэгж болж өмнөх 7 хоногоос 3.25 хувиар өссөн үзүүлэлттэй байна.


Холбоотой мэдээ