Дархлаажуулалтын бүрэн тунд 38200 гаруй иргэн хамрагджээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2021-07-02 20:33:41

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт коронавирусний эсрэг дархлаажуулалтын бүрэн тунд 38206 иргэн хамрагджээ.

Харин дархлаажуулалтын эхний тунд өссөн дүнгээр 44881 иргэн, зорилтот иргэдийн 82.2 хувь нь хамрагдаад байна. Аймгийн хэмжээнд дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдвал зохих нийт иргэдийн 69,9 хувь нь хамрагджээ.

Өнөөдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн молекул биологийн лабораторид 569 иргэний PCR шинжилгээг хийж байна. Эмнэлэгт эмчлүүлж буй иргэдээс 45 хүн эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжсэнээр нийт эдгэрсэн хүний тоо 809 боллоо гэж аймгийн ЭМГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ