Ховд паркад хөл бөмбөгийн тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-06-27 10:23:42

Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр "Нийлүүлэлтийн сүлжээн дэх хүүхдийн хөдөлмөрийг хориглоё" уриан дор 18-аас доош насны хүүхдүүдийн дунд хөл бөмбөгийн тэмцээн саяхан  боллоо.

Уг тэмцээнийг Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Залуучуудын хөгжлийн төв, Аймгийн Хөл бөмбөгийн холбоо хамтран Баруун бүсийн Хүүхэд Залуучуудын Соёл амралтын хүрээлэн “Ховд парк”-д зохион байгууллаа.

Тус тэмцээнд нэгдүгээр байрт "АКУЛ" баг, 2-р байрт "Pelicans" баг,  3-р байрт  "Зүүн хаалга ZX" багууд тус тус байр эзэллээ.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ