Коронавируст халдварын 83 тохиолдол нэмж бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-06-25 12:45:03

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт PCR шинжилгээ 274, түргэвчилсэн сорил 728 хийснээс коронавируст халдварын 83 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Мөн хугацаанд 22 иргэн эдгэрч эмнэлгээс гарсан байна. 

Ийнхүү коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо 1732 болж, 631 иргэн бүрэн эдгэрчээ. 

Өнөөдрийн байдлаар Тусгаарлах эмнэлэгт 611 иргэн эмчлүүлж байгаагаас 390 нь аймгийн төвд, 221 иргэн сумдад эмчлүүлж байна. 

Ташрамд дуулгахад, Баянхонгор аймгийн Баянхонгор, Богд, Жинст, Өлзийт, Бөмбөгөр, Бууцагаан, Эрдэнэцогт, Шаргалжуут, Баянцагаан, Галуут, Баянговь, Баян-Овоо, Баацагаан, Жаргалант, Баян-Өндөр, Хүрээмарал, Заг суманд коронавируст халдвар бүртгэгдээд байгаа аж. 

Холбоотой мэдээ