Коронавирусний халдварын 72 тохиолдол нэмэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-06-22 13:05:11

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт  короновирусний халдварын 72 тохиолдол  батлагдаж, нийт халдвар авсан хүний тоо 799 боллоо.

Харин 30 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд эдгэрсэн тохиолдол 285 болсон байна. Өнөөдрийн байдлаар  нийт  313 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Үүнээс 86 хүний биеийн байдал хөнгөн, 26 хүн хүндэвтэр, 6 хүний биеийн байдал хүнд, маш хүнд 1 хүн байна. Халдвар авсны улмаас эрүүл мэндийн төвийн хяналтад 139 хүн гэрээр эмчлүүлж байна гэж Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ