Энэ жил 15460 гаруй гад илүү тариалалт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-06-23 19:47:20
Yesukheitumur Tumurbaatar

Өнгөрсөн сарын дундуур эхэлсэн хаврын тарилалт 6 сарын 21-нд дуусав.

Төв аймаг энэ жил 90 орчим мянган гад тариалалт хийхээр төлөвлөснөө 15460.7 гагаар ахиулж, төлөвлөгөөгөө 117.1 хувь давуулан биелүүллээ.

Үүнээс үр тариа 83119 га, төмс 5668 га, хүнсний ногоо 762 га, тэжээлийн болон тосны ургамал 15886 га, жимс жимсгэнэ 24 гад тус бүр тарьсан байна.
Өөрөөр хэлбэл үр тарианы 114.6 хувь, үүнээс буудайн 111.6 хувь, төмсний 113, хувь, хүнсний ногооны 141,3 хувь, тэжээлийн 74.1 хувь, тосны ургамалын 177 хувь буюу нийт талбайн 117 хувьд тариалалт хийжээ.

Тариалалтын улирлаар цаг уур хүндэрч, ган гачиг тохиохгүй бол, урьд оноос ахиу ургац авах урьдчилсан таамаг байгаа талаар ХХААГ мэдээллээ.

                              Төв аймаг Ш.Шүрэнцэцэг 

Холбоотой мэдээ