"Сайн малчин" хөтөлбөрт 35470 малчин хамарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-06-23 16:54:15

Өчигдрийн байдлаар "Сайн малчин" хөтөлбөрийн хүрээнд  нийт 35470 малчинд 136 тэрбум 353.5 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэй олгожээ.

Гуравдугаар дугаар сарын 15-наас хойш Төрийн банк болон ХААН банкинд нийт 37953 малчин 147 тэрбум 319.1 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэйгээр авах хүсэлт ирүүлснийг албаныхан мэдээллээ. 

Жилийн 10 хувийн хүүтэй зээлийг малаа эрүүлжүүлэхэд шаардлагатай эм тарилга туулгалт, угаалгын бодис авах, хадлан тэжээл бэлтгэх, бага оврын трактор, тоног төхөөрөмж авах, малын чанар, үүлдэр сайжруулах, сайн чанарын үржлийн мал авах зэргээр технологи сайжруулахад зарцуулахаар хөтөлбөрт тусгажээ.

 Б.Заяа

Холбоотой мэдээ