Таван шарын төмөр замын гармаар маргааш хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УБТЗ ӨНӨӨДӨР
khandmaa@montsame.gov.mn
2021-06-13 12:45:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Маргааш буюу энэ сарын 14-ний даваа гаргийн 6.00-18.00 цагийн хооронд Таван шарын ойролцоох 396-р километрийн төмөр замын гармыг үе үе хаана.


Учир нь, Толгойт-Улаанбаатар өртөө хоорондын төмөр замыг шинэчлэх их засварын ажилтай холбоотойгоор  тус гармыг аж ахуйн галт тэргүүд 3-4 удаа 10-15 минутын хугацаатайгаар түр эзлэн зогсох тул дээрх хугацаанд гармыг үе үе хаах зайлшгүй шаардлага үүссэн байна.


Үүний улмаас авто замын хөдөлгөөнд түгжрэл үүсэж болзошгүй тул аль болох уг замаар хөдөлгөөнд оролцохгүй байхыг тээврийн хэрэгслийн жолооч, явган зорчигч нарт  “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс анхааруулжээ.

                                      

Холбоотой мэдээ