Гурав хоногийн хатуу хөл хорио тогтоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-06-13 12:01:50

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Сүүлийн өдрүүдэд Өвөрхангай аймгийн хэмжээнд “Ковид-19” цар тахлын халдвар эрчимтэй нэмэгдэж байна. Энэ сарын 10-ны өдөр 42, 11-ний өдөр 26 тохиолдол бүртгэгдсэн бол 12-ны өдөр 54 тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 568 болоод байна.

Үүнтэй холбоотойгоор Арвайхээр сумын Онцгой комисс хуралдаж, гурав хоногийн хатуу хөл хорио тогтоолоо. 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 06:00 цагаас 16-ны өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд тусгайлсан чиг үүрэг бүхий байгуулагуудаас бусад явган болон автомашины хөдөлгөөнийг хязгаарлалаа.


Холбоотой мэдээ