“COVID-19”-ийн гарал үүслийн судалгааг улстөржүүлэхгүй байхыг уриалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБЭЭЖИН. /Xinhua/. “БНХАУ “COVID-19”-ийн гарал үүслийн талаарх судалгааг улстөржүүлэхгүйгээр
шинжлэх ухаан, баримт нотолгоонуудыг хүндэтгэж, цар тахлын эсрэг олон улсын
хамтын ажиллагаанд анхаарлаа хандуулахыг АНУ-д уриалж байна” гэж БНХАУ-ын
дипломатч Ян Жечи мэдэгджээ.
Хятадын Коммунист
намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн бөгөөд мөн тус хорооны Гадаад
хэргийн асуудал хариуцсан комиссын дарга Ян Жечи АНУ-ын Төрийн нарийн бичгийн
дарга Энтони Блинкентэй баасан гарагт утсаар ярих үеэрээ ийнхүү хэлсэн байна.