Буриадад халдварын эндэгдэл буурч байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
192@montsame.mn
2021-06-11 16:33:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсад өчигдрийн байдлаар коронавируст халдварын 130 тохиолдол шинээр илэрчээ. Үүнээс нийслэл Улаан-Үд хотод 40 хүн халдвар авчээ. Эмнэлгээс 156 хүн эмчлэгдэн гараад байна. Коронавируст халдвараар өнгөрсөн хоногт 6 хүн эндсэн байна. 

6 дугаар сарын 10-ны өдрийн халдварт өвчлөлийн мэдээллийг 7-ны өдөртэй харьцуулахад халдварын тохиолдол 18-аар, Улаан-Үд хотод 2-оор тус тус нэмэгджээ. Халдварын эндэгдэл 1-ээр цөөрсөн байна. 

ОХУ-ын хэвлэлүүдэд Монгол Улс энэ сарын 1-нээс хилээ нээсэн талаар мэдээлж байна. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг саяхан ОХУ-д айлчлах үеэр энэ талаар мэдэгдэж, вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдсан ОХУ-ын иргэдийг Монгол Улсад ажил хэргийн болон аялал жуулчлалаар очиж болно гэснийг иш татан мэдээлжээ. 

Буриад улсад коронавируст халдвар буураагүй байгаа ч дотоодын аялал жуулчлалыг нээж, хүүхдийн амралт эхэлсэнтэй холбогдуулан хүүхдийн зусланг ажиллуулж эхэлжээ. Аялал жуулчлалын газрууд дотооддоо жуулчин авч байгаа боловч халдварын тохиолдол нэмэгдэхээс сэргийлж 7 хоногт 200 хүн аялахаар зохицуулж, хэсэгчлэн нээж байна. 


Холбоотой мэдээ