Япон улс төрийн амьдралд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх хуулийг баталжээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2021-06-10 15:03:33

ТОКИО. /Kyodo/. Улс төрийн амьдралд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийг Японы парламентын доод танхим баталжээ.


Японд улс төрийн намууд орон нутгийн болон парламентын сонгуульд нэр дэвшигчдийг сонгохдоо хүйсийн эрх тэгш байдлыг хангахыг тусгасан хэм хэмжээ 2018 оноос хойш хэрэгжиж байгааг “Kyodo” агентлаг цохон тэмдэглэв. Дээр дурдагдсан хууль нь бэлгийн хүчирхийлэлтэй тэмцэх үүргийг намуудад хүлээлгэж, эмэгтэйчүүдийг улс төрийн амьдралд оролцох боломжоор хангахгүй байх, ялгаварлан гадуурхах явдлыг сөрөн зогсохыг үүрэг болгожээ. Тийнхүү эдгээр асуудлаас урьдчилан сэргийлэх, шийдвэрлэхийн тулд засгийн газар, орон нутгийн эрх баригчид зөвлөлдөх уулзалт хийх шаардлагатай аж.


Өнгөрсөн онд болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын тайланд дурдсанаар, Жендэрийн тэгш бус байдлын индексээр 2012 онд Япон улс 153 улсаас 101 дүгээрт жагсаж байсан бол 2020 онд 121 дүгээрт бичигджээ. Үүнээс гадна Японд удирдах албан тушаалтнуудын 15-хан хувийг  эмэгтэйчүүд эзэлдэг бол сайдын албан тушаал эрхэлдэг 19 хүний хоёр нь л эмэгтэй аж. 

Холбоотой мэдээ