Тэшиг, Дашинчилэн сумын сонгогчдын талаас илүү нь саналаа өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Өнөөдрийн 19.00 цагийн байдлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалтад Булган аймгийн сонгогчдын 45,5 хувь оролцоод байна гэж аймгийн Сонгуулийн хорооны дарга Д.Алтаншагай мэдээллээ.
Нийтдээ сонгуулийн нэрсийн жагсаалтад бичигдсэн
40567 сонгогчоос 18441 нь санал өгчээ. Сонгуулийн ирц Тэшиг суманд 59,6, Дашинчилэн суманд 50,88 хувьтай энэ удаагийн сонгуульд идэвхтэй
оролцож байна. Харин Баян-Агт, Бүрэгхангай, Орхон суманд сонгогчдын идэвх сул
буюу 38,5-39,5 хувь нь санал өгсөн мэдээтэй
байна.
Холбоотой мэдээ

ГОВЬ-АЛТАЙ: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн “Хурдан” клубыг байгуулна
9 цаг

СЭЛЭНГЭ: Хиагт хотын ерөнхий боловсролын сургуульд бага ангийн сурагчдыг суралцуулахаар боллоо
9 цаг

СЭЛЭНГЭ: БНСУ-тай аялал жуулчлал, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллана
11 цаг