28 тохиолдол бүртгэгдэж, халдварын тохиолдол 112 боллоо

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2021-06-09 15:02:56
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Шуурхай штабаас мэдээлснээр тус аймагт сүүлийн 24 цагт коронавирусний халдварын 28 тохиолдол нэмэгдэж, халдвар авсан хүний тоо 112 боллоо.

Халдвар Сайнцагаан, Дэлгэрхангай суманд голомтлон гарч байсан бол өнөөдрийн байдлаар Сайхан-Овоо, Өлзийт сум халдвартай бүс болж бүртгэгдлээ. Тодруулбал, сүүлийн 24 цагт Сайхан-Овоод 4, Өлзийтөд нэг, Сайнцагаанд тав, Дэлгэрхангай суманд 18 тохиолдол шинээр бүртгэгджээ.

Сайхан-Овоо сумын 4, Өлзийт сумын нэг батдлагдсан тохиолдлууд нь Дэлгэрхангайд болсон Шагайн харваанд оролцсон нь тогтоогдлоо.  

Өнөөдрийн байдлаар тусгаарлах эмнэлэгт 57 хүн хэвтэн эмчлүүлж байгаас нэг хүний биеийн байдал хүнд байна. Батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлыг тогтоох тандалт судалгааг хийж байгаа ба сүүлийн 24 цагт ойрын болон дам хавьтлын 422 хүнээс PCR шинжилгээ авч, хариу нь хүлээгдэж байна. Гэрийн ажиглалтад 171 хүн байна. 

Холбоотой мэдээ