Барилгын салбарыг цахимжуулах журмыг ирэх сараас мөрдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-06-04 10:04:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БХБ-ын сайдын зөвлөлийн хурлаар “Барилгын тусгай зөвшөөрөл, барилгын салбарын мэргэжилтэн болон хуулийн этгээдийг бүртгэл хөтлөх, шинэчлэх, мэдээллийг мэдээллийн санд байршуулах, мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах журам”-ыг баталлаа.


Ингэснээр барилгын салбарын тусгай зөвшөөрөл, инженер техникийн ажилтны бүртгэл нэгдсэн мэдээллийн санд байршиж, барилгын талаарх бүх мэдээллийг нэг дороос цахимаар авах боломж бүрдэж байна.


Түүнчлэн, “Амины орон сууцны барилга угсралтын ажилд захиалагчийн техникийн хяналт хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах журам”, “Барилгын эрчим хүчний хэрэглээгээр гэрчилгээжүүлэх журам”, “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, Барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ын төслийг хэлэлцэж сайдын зөвлөлийн гишүүдийн саналаар дэмжжээ.


Эдгээр журмыг Сайдын зөвлөлийн гишүүдээс гаргасан санал, зөвлөмжийг тусган энэ сарын 15-ны дотор баталгаажуулж, долдугаар сарын нэгнээс мөрдөж эхлэх аж.

Холбоотой мэдээ