Хятадын сансрын хөлөг тойрог замын модультай холбогджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2021-05-30 10:57:42

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын ачаа тээврийн «Тяньжоу-2» сансрын хөлөг тойрог замын «Тяньхэ» станцтай амжилттай холбогдлоо гэж тус улсын жолоодлогот хөтөлбөрийн газар мэдээлэв.


Хөлгийг станцтай залгах ажил найм орчим цаг үргэлжилж, Бээжингийн цагаар 5:01 цагт дуусжээ. 


«Тяньжоу-2» хөлгийг Хайнань мужийн Вэньчан сансрын буудлаас бямба гарагт хөөргөжээ. Уг хөлгийг «Чанжэн-7 Y3» зөөгч пуужингаар сансарт гаргасан бөгөөд тоног төхөөрөмж, түлш хүргэсэн байна.


Хятадын сансрын станцын гол модуль болох «Тяньхэ»-г дөрөвдүгээр сарын сүүлчээр «Чанжэн-5B» зөөгч пуужингаар хөөргөсөн юм. 16.6 метр урт, 4.2 метр диаметртэй энэхүү модуль нь БНХАУ-д бүтээсэн хамгийн том сансрын аппарат болжээ.


Хятадын станц нь 340-450 км-ийн өндөрт байрлах бөгөөд 10 гаруй жил ашиглах төлөвтэй байна.

Холбоотой мэдээ