"Булган ундрага", "Мерекс" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-05-27 19:20:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 30 ХК-ийн 368.7 сая төгрөгийн үнийн дүнтэй 1.3 сая хувьцаа арилжив. Үүнээс 12 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 15 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Булган ундрага" (BUN+14.98%) болон "Мерекс" ХК (MRX+7.14%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Дархан нэхий" (NEH-7.64%) болон "Инвескор ББСБ" ХК (INV-7.38%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.


“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 153,580 нэгж эрхийг нийт 37.6 сая төгрөгөөр арилжсан байна. ТOП-20 индекс 1.47 хувиар буурч, 34232.68 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,656,071,000,864 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ