Бага насны хүүхдийн сургалтын арга зүйн сэдэвт анхдугаар форум эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2021-05-27 17:12:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Бага насны хүүхдийн хөгжлийн чиг хандлага-сургалтын арга зүй, технологийн хөгжил” сэдэвт үндэсний хэмжээний анхдугаар форум өнөөдөр эхэллээ.


Уг форум XX зууны боловсролын аргачлалыг XXI зуунд сайжруулж, өөрчлөх, сургуулийн өмнөх боловсролын сургалтын агуулга, арга зүйг хөгжүүлэх зорилготой.

Зургаан багш онлайнаар илтгэл тавьж, БШУЯ, Боловсролын хүрээлэн, БМДИ, МУБИС, МУБИС-ийн СӨБС, орон нутаг дахь сургуулийн өмнөх боловсролын багш бэлтгэдэг их, дээд сургуулийн багш, цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, багш нарын төлөөлөл нийт 1500 орчим хүн онлайн И-Форумд оролцлоо.
Мэдээллийн технологийн хөгжил, нийгмийн өөрчлөлттэй уялдан хүний амьдралын хэвшил хурдацтай өөрчлөгдөж, шинэ үеийнхэн буюу 90-ээд онд төрсөн залуучууд буюу Y “миллениал”, Z үеийнхэн А үеийнхний хөгжил, төлөвшлийг дэмжин чиглүүлэх шаардлага тулгарч байгаа.
Боловсролын салбарт ч өөрчлөлт, шинэчлэл хийх шаардлага тулгарч, орон зай, цаг хугацаанаас үл хамаарсан, суралцагчийн хүсэл, сонирхол, хэрэгцээ, боломжид нийцсэн, илүү үр дүнтэй, интерактив сургалтын арга зүй технологи нэхэгдэж байгаатай И-Форумд оролцогч багш, судлаачид санал нэгдэж байна.
И-Форум хоёр өдөр үргэлжилнэ.

Холбоотой мэдээ