Баян-Өлгий аймгийн иргэд 61503.0 сая төгрөгийн хадгаламж эзэмшиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-06-21 19:39:55

Баян-Өлгий аймгийн монгол банкны салбарын мэдээгээр зургаан арилжааны банкууд он гараад 24550.0 сая төгрөгийн зузаатгал авч 19132.0 сая төгрөг монгол банкинд шилжүүлсэн байна.

 Зээлийн өөрийн үлдэгдэл 107086.4 сая төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 3.6 хувиар буурсан байна. Хугацаа хэтэрсэн зээл 2257.2 сая төгрөг, чанаргүй зээл 1715.5 сая төгрөг болж, зээлийн өрийн үлдэгдэлд чанаргүй зээлийн эзлэх хувь 1.6, хугацаа хэтэрсэн зээлийн эзлэх хувь 2.1 хувьтай байна. Иргэдийн хадгаламжийн үлдэгдэл 61503.0 сая төгрөг болж сүүлийн 3 жилийг зэрэгцүүлэхэд 2014 оныхоос 24.8 хувиар, өмнөх оныхоос 15.0 хувиар нэмэгдсэн байна.

Үүнд, Капитрон банк 1805.5, Голомт банк 9126.6, Капитал банк 1447.6, Хаан банк 23786.4, Төрийн банк 19445.4, Хас банк 5891.5 сая төгрөгийн  хадгаламж байна.

 

Ш.Айзаря

Холбоотой мэдээ