АН «АхиулАН хийх ажил их» уриа дэвшүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-06-21 18:36:53

Баян-Өлгий  аймгийн АН энэ удаагийн сонгуульд “АхиулАН хийх ажил их” уриатайгаар орж байна.

Энэ удаагийн УИХ-ын сонгуулиар Баян-Өлгий аймагт АН-аас 4, 5, 6 дугаар тойрогт УИХ-ын гишүүнд AН-аас нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн ТББХорооны дарга МУ-ын Гавьяат эдийн засагч, эдийн засгийн шинжлэx ухааны доктор A.Бакей, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, аймгийн АН-ын дарга, Ардчилсан хувьсгалын анхдагч нарын нэг Х.Ержан, Баян-Өлгий аймгийн "Эрчим-Баян" ХХК-ны ерөнхий захирал, MoAХ-ны анхдагч манлайлагч Д.Мурат нар нэр дэвшин өрсөлдөж байна.

Мөн Баян-Өлгий  аймгийн ИТХ-ын төлөөлөгчид АН-аас нэр дэвшиж буй 39 иргэн нэр дэвшин өрсөлдөж байна. Эдгээр 39 нэр дэвшичгдийн долоон эмч, дөрвөн нь багш, бусад нь бизнес, инженер, багийн засаг дарга зэрэг хүмүүс өрсөлдөж байгаагаас нэг нь эмэгтэй юм.

Ш.Айзаря

 

Холбоотой мэдээ