Монгол, Чилийн бизнес уулзалтад ХАА, уул уурхайнхан оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-05-25 12:15:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол-Чили улсын бизнес эрхлэгчдийн хооронд цахим уулзалт болох талаар МҮХАҮТ-аас мэдээллээ. Бүгд Найрамдах Чили улсын “ProChile” агентлагтай хамтран Монгол болон Чили улсын ГХЯ-ны дэмжлэгтэй энэ сарын  27-нд болох уулзалтад Чилийн хүнс, жимс, уул уурхайн компаниудын холбоо мөн Чилийн үндэсний хөдөө аж ахуйн нийгэмлэг оролцох аж. Тиймээс дээрх салбарын Монголын компани, ААН-үүдийг цахим уулзалтад оролцож Чили орны бизнесийн туршлагын талаар судалж шинэ түнштэй болох дотоодын аж ахуйн нэгжүүдийг урьжээ.






Холбоотой мэдээ