Иргэдийн дансанд хувьцааны мөнгө орж эхэлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬИргэдийн “Эрдэнэс таван толгой” компанид эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцааны 30 хувийг худалдаж авах шийдвэрийг Засгийн газар гаргасан.
Энэ шийдвэрийн дагуу Дорноговь аймагт иргэд 30 хувь буюу 322 ширхэг хувьцаагаа Засгийн газарт худалдан борлуулахаар өнгөрсөн долоо хоногт банкинд очер дараалал үүсгэж маягт бөглөж эхэлсэн.
Тэгвэл иргэдийн 1072 ширхэг хувьцааны 30 хувь буюу 300 мянган төгрөгийн эхний хэсэг болох 100 мянган төгрөг дансанд нь орж эхэлсэн байна. Засгийн газар иргэдэд олгох 30 хувийн хувьцааны 300 мянган төгрөгийг 100 мянгаар салгаж олгох аж.
Х.Эрдэнэбулган