Зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-06-21 11:52:58

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын төвд өчигдөр нийт 356 дуудлага мэдээ мэдээлэл ирснээс зам тээврийн ослын 264 дуудлага бүртгэгджээ. 

Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 10 бүртгэгдэж, 1 хүн нас барж, 11 хүн хүнд хөнгөн гэмтсэнээс 3 нь сургуулийн насны хүүхэд байжээ. Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн нутагт Партизаны сангийн аж ахуйн замд T.Corrola маркийн авто машины жолооч Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон мотоцикльтой мөргөлдөж жолооч 42 настай эрэгтэй Б гэмтсэн бол Сүхбаатар дүүргийн нутагт Судалт төвиийн зүүн замд H.Accent  маркийн авто машрны жолооч Л нь явган зорчигч 37 настай эрэгтэй О-г мөргөж гэмтээсэн байна. 

Хөдөө орон нутагт Хэнтий аймгийн Хэрлэн сум 1-р баг Хэрлэн Дом өрхийн эмнэлгийн баруун засмал дээр мотоцикль онхолдож, жолооч 32 настай эрэгтэй Б нас барж, 1 хүн гэмтжээ.

Н.Туяа

 

Холбоотой мэдээ