Улсын хэмжээнд иргэдийн 86.7 хувь нь вакцины эхний тунг хийлгээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-05-18 11:17:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар “Ковид-19”-ийн вакцины эхний тунд нийт 1 792 657 хүн буюу 86.7 хувь, хоёрдугаар тунд 651 588 хүн буюу 31.5 нь хамрагдаад байна.


Нийслэлд вакцины эхний тунгаар 924 457 иргэн буюу 97 хувь, хоёрдугаар тунгаар  496 758 хүн буюу 52.1 хувь нь тариулаад байна. Харин орон нутагт эхний тунд нийт 868 200 иргэн, хоёрдугаар тунд 154 830 иргэнийг дархлаажуулжээ.


Ташрамд дурдахад, 18-аас дээш насны Монгол Улсад 2 сая 60 мянган иргэнийг коронавирусний вакцинд хамруулахаар төлөвлөж буй юм.

 

Холбоотой мэдээ