НҮБ-ын тэргүүн дайсагналаа нэн даруй зогсоохыг уриалжээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2021-05-14 10:40:04

НЬЮ-ЙОРК. /Anadolu/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш дайсагналаа нэн даруй зогсоохыг Израил, Палестины талуудад пүрэв гарагт уриалав.


“Ид аль-Фитр баяраа хүндэтгэн Газын зурвас, Израилд дайсагнасан үйлдлээ нэн даруй намжааж, зогсоохыг хүсэж байна” гэж А.Гутерреш “Twitter” хуудсандаа нийтэлжээ. Мөн энэ зөрчил нь Ойрхи Дорнодод хэт давруу үзэл дэлгэрэхэд хүргэж болзошгүйг анхааруулжээ.


“Гэм зэмгүй олон энгийн иргэний амь нас хэдийнээ үрэгдээд байна. Энэ зөрчил нь бүс нутгийн хэмжээнд туйлын тэрслүү үзэл, хэт давруу үзлийг дэлгэрүүлж болзошгүй” гэж тэрбээр мэдэгдсэн байна.


Израил Газын зурвасыг онилон бөмбөгдсөөр байгаа бөгөөд үүний улмаас 83 палестин хүн амиа алдсаны дунд 17 хүүхэд, долоон эмэгтэй байна гэж эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд мэдээлжээ. Түүнчлэн 487 хүн шархдаж, орон сууцны барилгууд сүйджээ.


Мөн саяхнаас өрнөсөн сөргөлдөөний улмаас Израилын долоон иргэн амиа алдсанаас зургаа нь пуужингийн цохилтын үеэр амь үрэгдсэн бол нэгэн цэрэг унаж явсан жийп нь танк эсэргүүцэгч пуужингийн цохилтод өртсөний улмаас амиа алдсан байна. 

Холбоотой мэдээ