Халдвар авсан иргэдийн 97 хувь нь бүрэн эдгэрчээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-05-11 13:13:20

Архангай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагийн хугацаанд 333 сорьцод шинжилгээ хийснээс нэг тохиолдол нэмж бүртгэгдэж, халдвар авсан хүний тоо 313 боллоо. Хамгийн сүүлийн тохиолдол нь Эрдэнэбулган сумаас илэрсэн байна. 


Одоогоор аймгийн Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 9 иргэн байна. Гэрээр эмчлүүлж байгаа иргэн байхгүй. Нас баралт бүртгэгдээгүй ба халдвар авсан иргэд харьцангуй хөнгөн хэлбэрээр өвчилсөн гэв. Сүүлийн 24 цагийн хугацаанд долоон хүн эмнэлгээс гарч нийт 304 буюу халдвар авсан иргэдийн 97.1 хувь нь бүрэн эдгэрээд байна.   

Нийт 313 тохиолдлын хамгийн бага нь 10 сартай, хамгийн өндөр настай нь 88, дундаж нас 31.5, дундаж ам бүлийн тоо 3.8 байна. Батлагдсан тохиолдлуудын 56 хувь нь эмэгтэй, 44 хувь нь эрэгтэй байна. Гэр бүлийн хавьтал 48.5,байгууллага хамт олон 12.3 хувь байна. 

Ойрын хавьтал 2301, гэрийн тусгаарлалтад 355 иргэн байна.

Аймгийн хэмжээнд 23 цэгээр коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтыг зохион байгуулж, 2021 оны 5-р сарын 11-ний өдрийн 00.00 цагийн байдлаар 45512 хүнийг дархлаажуулаад байна. /I тун – 41634, II тун – 3878/ Сүүлийн 24 цагт 2 обьектын 61 м.кв талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийсэн байна.                    


Холбоотой мэдээ