Озэки цолтнуудаас гурав нь өвдөг шороодлоо

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-05-11 09:21:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токио хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн Нацү башёг озэки цолтнууд тэргүүлж байгаа бөгөөд 2 дахь өдрийн барилдаанд 3 озэки өвдөг шороодлоо.


Нацү башёд Монголын 6 бөх барилдаж байгаа бөгөөд эхний өдөр Чёошома Г.Мөнхсайхан/М-11/ Тэрүцүёоши/М-10/-г ошидаши мэхээр хаяж эхний даваагаа авлаа.


Тамаваши Б.Мөнх-Оргил /М-10/ Шиманоүми /9/-г ошидаши, Ичиножёо А.Ичинноров /М-6/ Такарафүжи /М-7/-г шитатэдашинаге мэхээр тус тус давж, тэд 2 даваатай болов.


Энэ өдөр Хошёорюү С.Бямбасүрэн /М-5/ Хиденоүми /М-6/-д ошидаши мэхээр, Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-4/ Комүсүби Дайэйшёод цүкитаоши мэхээр тус тус ойчлоо.


Харин Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Хокүтофүжи /М-1/ окүридаши мэхээр хаяж, 2 дахь даваагаа авлаа.


Нацү башёгийн 2 дахь өдрийн барилдаанд Шодай, Такакейшёо, Асанояама нарын озэки цолтнууд учраа бөхчүүддээ ойчиж бүгд нэг унаатай болов.

Холбоотой мэдээ