Аймгийн хэмжээнд биеийн байдал нь хөнгөн 153 хүн эмчлүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Улиастай суманд нэгдүгээр хавьтлын тусгаарлалтад байсан хоёр иргэн коронавирусний
халдвар авсан нь батлагдлаа гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.
Тосонцэнгэл суманд мөн нэг иргэн шинжилгээгээр халдвар авсан нь батлагдлаа. Бусад суманд халдварын батлагдсан тохиолдол гараагүй. Харин сүүлийн 24 цагийн байдлаар 8 иргэн эдгэрсэн. Биеийн байдал нь хүнд гурав, хүндэвтэр 40, хөнгөн 153 хүн эмчлүүлж байна. Аймгийн хэмжээнд иргэдийг вакцинжуулах ажил үргэлжилж байгаа. 24 цагийн байдлаар 5824 иргэн вакцины эхний тунд, бүрэн тунд 45 иргэн хамрагдсан байна. Тусгаарлалтын байранд 64 иргэн байгаа. Сүүлийн 24 цагт 254 РCR шинжилгээ, түргэвчилсэн 65 шинжилгээг хийжээ. Аймгийн хэмжээнд халдварын голомтод 105 эмч, сувилагч, тархвар судлаач, бусад мэргэжлийн хүмүүс ажиллаж байна гэж аймгийн Эрүүл мэндийн газраас нэмж мэдээлэв.
Ташрамд өнөөдөр аймгийн Шуурхай штаб хуралдаж, хатуу хөл хориог сунгах
эсэх асуудлыг шийдвэрлэнэ.