Багш нарыг шагнаж урамшууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-05-10 10:18:00

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол соёл урлагийн газар, Титэм ерөнхий боловсролын сургууль Хэлний бодлогын салбар зөвлөл хамтран "Төрийн албан хаагчдын хэл, бичгийн боловсролыг дээшлүүлэх арга зам, санаачилга, шийдэл" сэдэвт зөвлөгөөнийг цахимаар зохион байгууллаа.  

Энэ үеэр үндэсний хэл бичгээ түгээн дэлгэрүүлэх үйлсэд идэвх, зүтгэл гарган ажиллаж буй монгол хэл, бичгийн багш нарыг шагнаж урамшууллаа. БШУ-ны сайдын тушаалаар Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр "Дэлгэрмөрөн" цогцолбор сургуулийн монгол хэл, бичгийн багш Д.Эрдэнэхүү, Жуух бичгээр Мөрөн сумын  "Сод- Эрдэм"  сургуулийн монгол хэл, бичгийн багш Т.Хишигдэлгэрэх, Их-Уул сумын сургуулийн багш Б.Энхжаргал, Э.Цолмон,  Тосонцэнгэл сумын  сургуулийн багш Л.Ууганжаргал нар шагнууллаа.

Мөн Үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэгч цол тэмдгээр "Эрдмийн далай" цогцолбор сургуулийн монгол хэл, бичгийн багш Б.Анхбаяр, Ирээдүй  сургуулийн багш Б.Чинзориг, "Сод эрдэм" сургуулийн багш Б.Алимаа нар тус тус шагнууллаа.


Холбоотой мэдээ