АНУ Зүүн Иерусалим дахь байдлыг намжааж, хүчирхийллийг зогсоохыг уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-05-08 13:10:55

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Төрийн департамент Зүүн Иерусалимын байдалд түгшиж байгаагаа илэрхийлээд, нөхцөл байдлыг хурцатгахгүй байхыг талуудад уриалав.


"Иерусалимд үргэлжилж буй мөргөлдөөнд АНУ ихээхэн түгшиж байна. Бид Израил, Палестины албан тушаалтнуудад хурцадмал байдлыг намжаах, хүчирхийллийг зогсоох чиглэлээр шийдэмгий ажиллахыг уриалж байна. Талууд хүлээцтэй хандаж, өдөөн хатгасан үйлдэл, үг яриа гаргахгүй байх, мөн үг хэллэг, үйл хөдлөлдөө Ариун сүмийн уулын түүхэн статус кво-г хадгалах нь нэн чухал юм” гэж АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн албаны дарга Нед Прайс мэдэгджээ.


Зүүн Иерасулимд Израилын цагдаа нартай мөргөлдсөний улмаас Палестины 200 орчим иргэн бэртсэн тухай Палестины мэдээллийн WAFA агентлаг баасан гарагт мэдээлжээ. Тус агентлагийн мэдээлснээр, гол мөргөлдөөн Аль-Акса сүмийн хажууд болсон байна. Цагдаа нар палестинчууд руу резинэн сумаар гал нээж, гэрэл, дуу гаргагч гар бөмбөг, нулимс асгаруулагч хий хэрэглэжээ. Дараа нь 200 гаруй цагдаа  сүмийн хашаа, мөргөлийн танхимууд руу руу дайран орж, тэнд байсан хүмүүсийг хүчээр гаргасан байна.


Холбоотой мэдээ