Хууль бусаар ашигт малтмал олборлож байсныг зогсоожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-05-07 15:48:00

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Цагдаагийн газрын албан хаагчид хууль бусаар ашигт малтмал олборлож байсан иргэдийн үйлдлийг таслан зогсоожээ. 

Дашинчилэн сумын Доргонт багийн нутагт гар аргаар ашигт малтмал эрж хайх зорилгоор хууль бусаар газрын хэвлийд халдаж, байгаль орчинд хохирол учруулсан 19 иргэний үйлдлийг шалгаж байна. Тэднийг коронавирусний халдварын түргэвчилсэн шинжилгээнд хамруулжээ. Тухайн нутаг дэвсгэрт цар тахлын үед иргэдийн бүлэг бөөгнөрөл үүсгэхгүй байх, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор сумын нутгийн захиргааны байгууллагатай хамтран байнгын постыг ажиллуулж эхэлсэн байна.

Холбоотой мэдээ