Европын Эмийн агентлаг “Sinovac”-ийн вакцины үнэлгээг эхлүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-05-06 13:57:47

БРЮССЕЛЬ. /Xinhua/. Европын Эмийн агентлаг /EMA/ БНХАУ-ын “Sinovac” компанид гарган авсан, “COVID-19”-ийн вакцины үнэлгээг эхлүүлжээ. Ийнхүү үнэлгээ хийх хүсэлтийг Италид төвтэй “Life'On S.r.l” фирм гаргасан байна.


"Энэхүү вакцин “COVID-19”-ийг үүсгэгч “SARS-CoV-2” вирусний эсрэг биет үүсэх үйл явцыг өдөөдөг тул уг өвчнөөс хамгаалахад тустай бололтой байна. Вирусний идэвхгүй буюу өвчин үүсгэхгүй хэлбэрийг агуулсан вакцин биед эсрэг биет үүсгэснээр хожим нь вирусээр халдварлахад түүний эсрэг тэмцэхэд бэлэн болно” хэмээн Эмийн агентлаг мэдээлжээ. 


Sinovac”-ийн вакциныг эм, эмийн бүтээгдэхүүний үр дүн, аюулгүй байдал, чанарт тавьдаг Европын Холбооны /ЕХ/ стандартуудын дагуу үнэлнэ гэдгийг Эмийн агентлагийн мэдэгдэлд мөн дурджээ. ЕХ одоогоор “BioNTech/Pfizer, Moderna, AstraZeneca”, Johnson & Johnson” компанийн вакцинуудад онцгой байдлын үед ашиглах зөвшөөрөл олгоод байгаа юм.


Мөн өөр дөрвөн вакцины үнэлгээг хийж буй нь “Sinovac, CureVac, Novavax”, Sputnik V” юм. Одоогийн байдлаар ЕХ-ны нэг ч гишүүн орон “Sinovac”-ийн вакциныг хэрэглээгүй байгаа хэдий ч Хятадын “Sinopharm” компанийн вакцинаар хүн амаа вакцинжуулах шийдвэрийг Унгар улс гаргаад байгаа ажээ. 

Холбоотой мэдээ