Коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 245 боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-05-06 12:10:31

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 51 сорьцод PCR шинжилгээ хийхэд коронавирусний халдварын батлагдсан тохиолдол нэгээр нэмэгдэж, нийт 245 боллоо. 

Тодруулбал, энэ сарын 06-ны өдөр тусгаарлан ажиглах байранд байсан нэг иргэнээс халдвар илэрчээ.

Тусгаарлах эмнэлэгт өнөөдрийн байдлаар 34 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс нэг иргэний биеийн байдал нэн хүнд, гурван иргэнийх хүндэвтэр, бусад нь хөнгөн байна.

Коронавирусний халдвар авсан нийт иргэнээс 211 буюу 86 хувь нь эдгэрч, Тусгаарлах эмнэлгээс гарчээ.

Одоо тус аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 431 иргэн байна. Тусгаарлан ажиглах байранд 146, гэрийн тусгаарлалтад 153, гэрийн ажиглалтад 2431 иргэн тус тус байна. 

Холбоотой мэдээ