Өнөөдрийн байдлаар 9316 иргэнийг дархлаажуулалтад хамруулав

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-05-04 23:43:58
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт сүүлийн 24 цагт 209 сорьцод шинжилгээ хийснээс шинээр эерэг тохиолдол бүртгэгдээгүй байна. Аймгийн хэмжээнд халдварын батлагдсан тохиолдлын тоо 305 байна.
Үүнд:
2020 онд: Батцэнгэл – 3 тохиолдол
2021 онд: Эрдэнэбулган – 175 тохиолдол
Хайрхан – 30 тохиолдол
Эрдэнэмандал – 59 тохиолдол
Чулуут – 17 тохиолдол
Ихтамир – 1 тохиолдол
Цэнхэр – 14 тохиолдол
Хотонт – 5 тохиолдол
Тариат – 1 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
Коронавируст халдварын батлагдсан 305 тохиолдлын хамгийн бага 10 сартай, хамгийн өндөр 88 нас, дундаж нас 38.2, дундаж ам бүлийн тоо 3.8 байна. Батлагдсан тохиолдлуудын 56 хувь нь эмэгтэй, 44 хувь эрэгтэй байна. Гэр бүлийн хавьтал 48.5, байгууллага хамт олны хавьтал 12.3 хувь байна.
Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 39, Эрдэнэмандал сумын эмнэлэгт 3, Цэнхэр суманд 4 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. 2021 оны 5-р сарын 4-ний өдрийн 00.00 цагийн байдлаар 9316 хүнийг дархлаажуулжээ.
Сүүлийн 24 цагт 1 объектын 120 м.кв талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийсэн байна.
Холбоотой мэдээ