Сацын булангийн гүүр ашиглалтанд орлоо

Орон нутагт | Хөвсгөл
erdenechimeg@montsame.mn
2015-09-30 11:49:47

Хөвсгөл аймгийн Рашаант сум, Сэлэнгэ мөрний Сацын булангийн гүүрийг Эрдэнэ суварга компани хөгжлийн банкны санхүүжилт 5,86 тэрбум төгрөгөөр барьж гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өглөө.  

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Өмнөговь, Хөвсгөл, Дорнод аймгийг нийслэл Улаанбаатартай холбох зорилгын дагуу Сацын булангийн гүүрийн ажлыг эхлүүлсэн нь ажил хэрэг болж ашиглалтанд орлоо. Энэхүү гүүр ашиглалтад орсноор Дашинчилэн-Өлзийт-Хайрхан-Рашаант чиглэлийн хатуу хучилттай автозам дээрх гүүртэй холбогдож Хөвсгөл аймаг хоёр маршрутаар Улаанбаатартай шууд холбогдох боломжтой болж буй юм. Гүйцэтгэгч компани болох “Эрдэнэ суварга” ХК нь гүүрийн чанарыг гурван жил хариуцан баталгаат хугацаа өгч байгаа аж. Тэд гүүрийн ажлыг хийхдээ ажилчдынхаа 80 гаруй хувийг орон нутгийн иргэдээс бүрдүүлжээ. Энэ гүүрээр зорчсоноор Өвөрхангай, Архангай, Хөвсгөлийн байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэх бөгөөд 400-800 км замыг дөтлөх ажээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд