Вакцинд бүрэн хамрагдсан 80 хүн коронавирусээр халдварлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-04-29 12:04:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. COVID-19”-ийн эсрэг вакциндаа бүрэн хамрагдсан 80 гаруй хүн халдвар авсан нь бүртгэгдсэн, мөн эхний тунгаа хийлгэсэн ч 6000 гаруй иргэн халдварлаад байгааг ХӨСҮТ-өөс мэдээлэв.

 

Иргэд вакциндаа хамрагдсан ч халдвар хамгааллын дэглэмийг сайн баримтлах ёстой хэмээн ДЭМБ-аас анхааруулж буй. Тиймээс ямар ч тохиолдолд амны хаалтаа зүүж, халдвар хамгааллын дэглэмээ барихыг эмч, мэргэжилтнүүд сануулж байна.

 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр, “Халдвар аваад эдгэсэн иргэнд "өвдөөд эдгэсэн" гэсэн гэрчилгээ бүхий бичгийг өрхийн эмч, эсвэл тухайн эмнэлгийн эмчийн хяналтад eruul.gerege.mn системд байршуулна. Энэхүү бичгийг тухайн иргэн орон нутагт руу явах, ажилдаа эргэж орохдоо үзүүлэхэд хэрэг болно" гэв.

 

Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд 1.1 сая хүн COVID-19-ийн эсрэг вакцины эхний тунгаа хийлгээд байна.

Холбоотой мэдээ