Архангайд сүүлийн 24 цагт шинээр хоёр тохиолдол нэмэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-04-29 11:57:27
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд 430 иргэнд PCR шинжилгээ хийснээс шинээр Эрдэнэбулган суманд 2 тохиолдол нэмж батлагдлаа.
Ийнхүү 4 дүгээр сарын 29-ний байдлаар Архангай аймагт коронавирусний халдвар авсан хүний тоо 299 болж, үүнээс 253 хүн буюу нийт тохиолдлын 84,6 хувь бүрэн эдгэрчээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 46 иргэнээс эмнэлзүйн шинж тэмдгийн хувьд хөнгөн-38, хүндэвтэр 8 байна.
Нийт тохиолдлыг сумдаар авч үзвэл,
2020 онд: Батцэнгэл – 3 тохиолдол
2021 онд: Эрдэнэбулган – 173 тохиолдол
Хайрхан – 30 тохиолдол
Эрдэнэмандал – 58 тохиолдол
Чулуут – 17 тохиолдол
Ихтамир – 1 тохиолдол
Цэнхэр – 14 тохиолдол
Хотонт – 2 тохиолдол
Тариат – 1 тохиолдол тус тус бүртгэгдлээ.
Ойрын хавьтлын хүний тоо: 2124
Тусгаарлах байранд – 51
Гэрийн тусгаарлалтад – 439 иргэн байна.
Аймгийн хэмжээнд 23 цэгээр коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтыг зохион байгуулж, 2021 оны 4-р сарын 29-ний өдрийн 00.00 цагийн байдлаар 5494 хүнийг дархлаажуулаад байна.
Холбоотой мэдээ