Хээлтэгч малын 56,2 хувь нь төллөжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-04-26 11:27:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд төллөвөл зохих 24 сая эх малын 13,5 сая буюу 56,2 хувь нь одоогоор төллөөд байна.


Тодруулбал, мал төллөлт баруун бүсэд 69,8, хангайн бүсэд 54,1, төвийн бүсэд 50,7, зүүн бүсэд 50,3 хувьтай байгаа аж. Нийтдээ 13,6 сая төл хүлээн авсны 97,3 хувь буюу 13,2 сая нь бойжиж байна. Энэ тоог өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад ижил түвшинд байгааг ХХААХҮЯ мэдээлэв.

 

Холбоотой мэдээ