Тавдугаар сарын 8-ны өдөр хүртэл хөл хориог сунгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-04-25 10:44:38

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймаг гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг тавдугаар сарын 8-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгалаа.

-“Аймгийн Онцгой комисс хуралдаж гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгахаар шийдвэрлэж, аймгийн Засаг даргын дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн А/172 дугаар захирамж гараад байна. Захирамжид зааснаар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, коллежийн танхимын хичээлийг оруулахгүй. Зөвхөн цахимаар сургалтыг явуулна. Мөн аймгийн хэмжээнд архи согтууруулах ундаа худалдан борлуулахгүй байх хугацааг сунгаж байна. Дээрх хугацаанд хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжаас бусад шалтгаанаар Улаанбаатар хот болон бусад аймгаас тээврийн хэрэгсэл, зорчигчдыг хүлээж авахгүй” гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв. 

Холбоотой мэдээ