Цэнгэлдэх хүрээлэнг засварлаж дууслаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймагт Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах Цэнгэлдэх хүрээлэнг тохижуулж дуусав.
Хоёр сарын өмнөөс эхэлсэн засварын ажлыг орон нутгийн санхүүжилтээр "Төв шинэчлэл" төсөвт үйлдвэрийн газар, Зэвсэгт хүчний 016-р бригадын цэрэг, дүйцүүлэх албаны залуус гүйцэтгэсэн байна.
Ингэхдээ чанар нь муудаж, элэгдэж хорогдсон хаалгуудыг шинэчилж, хашаа, суудал будаж, нурж, унасан хаана таазыг засаж сэлбэв.
Цэнгэлдэх хүрээлэнг бүрэн засварлаж дуусан одоо баяр наадам зохион байгуулах салбар хорооны тохижилтын ажил үлдээд байна.
Төв аймаг Ш.Шүрэнцэцэг