Тосонцэнгэл суманд хариу арга хэмжээ авах мэргэжлийн багууд ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Тосонцэнгэл
сумын эмнэлэгт 32 иргэн тусгаарлагдан эмчлүүлж байна гэж тус суманд
ажиллаж буй Эрүүл мэндийн багаас мэдээлэв.
-“Тосонцэнгэл суманд дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар PCR шинжилгээг ойрын болон дам хавьтлын 276 иргэнд хийгээд байна. Үүнээс найман иргэний шинжилгээний хариу эерэг гарч, одоогоор 32 иргэн коронавирусний халдвартай болох нь тогтоогдон сумын Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байна. Одоогоор эмчлүүлэгсдийн биеийн байдал хүнд нэг, хүндэвтэр 31 байна.
Аймгийн Засаг даргын 2021 оны 4 сарын
20-ны өдрийн А/163 дугаар захирамжаар Тосонцэнгэл суманд үүссэн коронавирусний халдварын
нөхцөл байдлыг үнэлж, хариу арга хэмжээ авах зорилго бүхий гамшгаас хамгаалах
дайчилгааг тус суманд зохион байгуулж байна. Сумын Онцгой комисс түүний Шуурхай
штабын хэвийн үйл ажиллагааг хангах чиг үүргийг хэрэгжүүлэхээр аймгаас Удирдлагын
баг, Нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг хангах Эрүүл
мэндийн багууд томилогдон ажиллаж байгаа. Эдгээр багууд 20 төрийн албан
хаагчийн бүрэлдэхүүнтэй дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн ажиллаж байна.
Мөн Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн явуулын лабораторийн шинжилгээний
баг, ХӨСҮТ- ийн хоёр эмч тус суманд ажиллаж байна. Голомтыг хумих, тандалт
судалгаа хийж байна. Тандалтаар илэрсэн хавьтагчдаас шинжилгээ авах ажил
үргэлжилж байна” гэв.