Аймгийн хэмжээнд 666 хүн гэрийн тусгаарлалтад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-04-21 23:16:29

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Энэ сарын 21-ний өдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгонд нийт 666 иргэн гэрийн тусгаарлалтад байна.

Эдгээр иргэдийн 166 иргэн нь аймгийн төв Сүхбаатар суманд байгаа аж. Харин аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасгийн тусгаарлан ажиглах байранд 10 хүн тусгаарлагдаж байна. Мөн тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн ковидын тасагт 39 хүн эмчлүүлж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ